Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • Русский
  • English
  • Mongolian
» Ерөнхий захирлын мэндчилгээ

Ерөнхий захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт зорчигчид оо,  нийт хамт олныхоо өмнөөс мэндчилж байна!

Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдэж байсан 2006 оны 12-р сарын 6-ны өдрөөс хойш хэдийнээ таван жил өнгөрчээ. Хийсэн бүтээснээ цэгнэж,  ирээдүйгээ төлөвлөх таван жилийн ой маань 12-р сард тохиолоо.

Бид энэхүү таван жилийн хугацаандаа зорчигч үйлчлүүлэгчиддээ аюулгүй, найдвартай агаарын тээврийн үйлчилгээг тасралтгүй хүргэж тэдний итгэлийг хүлээсэн салбартаа тэргүүлэгч компани болж чаджээ. Энэ хугацаанд нийт 15’450 нислэг үйлдэж, 343’122 гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Бид орон нутгийн 14 чиглэл, олон улсын 2 чиглэлд 34 хүний суудалтай 4 ширхэг Сааб 340Б, 93 хүний суудалтай 2 ширхэг Авро Ар-Жэй 85 агаарын хөлгүүдээр тус тус үйлчилж байна.

Монголын агаарын тээврийн салбарт аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээг бий болгохыг гол зорилгоо болгосон эрч хүчээр дүүрэн 364 ажилтантай. Нэгэн гэр бүл мэт манай ажилтнууд нь бидний үнэт баялаг, өрсөлдөхүйц давуу тал юм. Бид ажилтнууддаа үйлчлүүлэгч нэг бүрийг хүндэтгэн, чин сэтгэлээсээ үйлчлэх урам зоригийг өгдөг. Изинис Эйрвэйз компани цаашид харилцагч үйлчлүүлэгчид, ажилтанууд, хувь нийлүүлэгчиддээ зориулан Төв болон Зүүн Õойд Азийн бүсийн агаарын тээврийн томоохон оролцогч болохын төлөө зориж байгаагаа дуулгахад таатай байна. 

Бид ирж буй 2012 онд нислэгийн аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг хангасан тээвэрлэгч болохоор ажиллаж байна. Ингэснээр гадаадын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж, зорчигч үйлчлүүлэгч нартаа илүү өргөн сонголт бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох боломж нээгдэх юм.

Манай компани нислэгийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж ирснээс гадна цаашид ч зорчигч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг дээдэлсэн  чанартай үйлчилгээг хүргэхэд илүү анхааран ажиллана.
Мөн нислэгийн сэтгүүл маань цоо шинэ өнгө төрхтэйгээр та бүхний гарт хүрч байгааг танилцуулахад таатай байна.
Биднийг сонгосон эрхэм зорчигч танд Изинис Эйрвэйз компанийнхаа нийт хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,

С.Мөнхсүх
Ерөнхий Захирал