Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • Русский
  • English
  • Mongolian
» Ажлын байр

Ажлын байр

Иргэний Агаарын Тээврийн Изинис Эйрвэйз Компани Танд:

  • Ажил хэрэгч, эвсэг хамт олон
  • Өсч дэвжих, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
  • Ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарсан цалин, урамшууллыг санал болгож байна.

“Изинис Эйрвэйз” ХХК нь ажилд орохыг хүссэн иргэдээс сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй, шударга байдлыг  эрхэмлэн дараах үе шаттайгаар явуулдаг.

  1. Тухайн ажлын байранд тавигдаж буй  шаардлагуудад тэнцэхүйц  анкет бүрдүүлсэн ажил хүсэгчдийг  сонгоно.
  2. Ийнхүү сонгогдсон  ажил хүсэгчдээс Англи хэлний ерөнхий мэдлэг, IQ тестийн шалгалтыг авна.
  3. Англи хэлний ерөнхий мэдлэг, IQ тестийн шалгаруулалтанд тэнцсэн ажил хүсэгчидтэй ганцаарчилсан эсвэл бүлгийн ярилцлагыг зохион байгуулна.
  4. Дээрхи ярилцлаганд тэнцсэн ажилд орохыг хүсэгчийг ажилд авах эсэхийг ярилцлага хийсэн албан тушаалтнууд  зөвлөлдөж эцсийн шийдвэрийг гаргана.

Мэдлэг чадвартай - Эрч хүчтэй - Бүтээлч  хүн бүрийг манай компани  урьж байна.

Нээлттэй ажлын байр

Худалдан авалтын мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, инженер техникийн мэргэжилээр бакалавар зэрэгтэй төгссөн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Ажил үүргийг мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай, үнэн зөв гүйцэтгэх, ажилдаа   шинийг санаачлах, сэтгэн бодох чадвартай, хариуцлага хүлээх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол сайн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Агаарын хөлгийн эд анги, сэлбэг хэрэгсэлийн худалдан авалтын үйл ажиллагааг хариуцана;
  • Худалдан авалтын судалгаа, харьцуулалт хийх
  • Худалдан авалтын бүртгэл хөтөлж, тайлан гаргах
  • Ажил гүйцэтгэхтэй холбоотой бусад үүрэг

Бүрдүүлэх материал:

  • Анкет  /Анкетийг доорхи хаягаар байгууллагын ресепшнээс авч болно/
  • 1 хувь цээж зураг (3*4 хэмжээтэй)
  • Их дээд, тусгай дунд сургуулийн дипломын хуулбар
  • Гадаад,  дотоодын мэргэжлийн сургуулийн диплом, гэрчилгээний хуулбар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалуудыг бүрдүүлэн Изинис Эйрвэйз ХХК-ний төв байрны ресепшнд авчирч өгнө үү.

Хаяг:  Нарны зам дагуу “Шинэ дөл ” Цогцолбор 2-р давхар 203 тоот
Материал хүлээн авах хугацаа: 2012 оны 05-р сарын 18-ны 17.00 цагийг дуустал.
Жич: Утсаар мэдээлэл өгөхгүй болохыг анхаарна уу. Зөвхөн анкетын шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урих ба хүлээж авсан бичиг баримтыг буцааж олгохгүй.