Төрийн албан хаагчид хөнгөлөлттэй үнээр нисэх боломжтой боллоо
Үндэсний тэргүүлэх авиакомпани Изинис Эйрвэйз төрийн албан хаагчдад зориулан 2012 оны 02-р сарын 06-ны өдрөөс эхлэн хуваарьт нислэг үйлддэг бүх чиглэлүүддээ хөнгөлөлттэй үнээр зорчих “Government” ангиллын тусгай тарифыг үйлчилгээндээ шинээр нэвтрүүллээ.
“Government” ангиллын тариф нь Монгол Улс дахь төрийн байгууллагуудын албан хаагч нар албан ажлаар тус компанийн нислэг үйлддэг орон нутгийн болон олон улсын хуваарьт нислэгүүдээр зорчиж буй тохиолдолд хамрагдах боломжтой юм.
Хөнгөлөлттэй тийзийг Изинис Эйрвэйзийн тийз борлуулалтын төв, орон нутаг болон олон улсын салбаруудаас албан ажлаар зорчиж буй гэдгийг нотолсон бичиг баримт болох удирдамж эсвэл тодорхойлолтыг ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг үндэслэн олгоно.
Хөнгөлөлттэй тийзний нөхцөл:
1. Захиалгын хүчинтэй хугацаа 72 цаг байна.
2. Нислэгийн өөрчлөлт хийх боломжтой.
3. Үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээ 15 кг байна.
4. Хоёр талын хямдралд хамрагдах боломжтой.
5. Урьдчилсан худалдан авалтын хямдралтай давхардуулан олгогдохгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалах 976-11-333311 утсаар холбогдож лавлана уу.