Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • Русский
  • English
  • Mongolian
» Изинис Эйрвэйз тийзний үнэ тарифын нөхцөл шинэчлэгдэж илүү хялбар боллоо

Изинис Эйрвэйз тийзний үнэ тарифын нөхцөл шинэчлэгдэж илүү хялбар боллоо

Иргэний агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани нислэгийн тийзний үнийн нөхцлөө шинэчлэж, илүү хялбар болголоо.  Шинэчлэгдсэн үнэ тарифын тогтолцооны хүрээнд Эрхэм зорчигч Та аяллаа урьдчилан төлөвлөж нислэгийн суудлаа хэдий эрт худалдан авна тэр хэрээр илүү хямд үнээр зорчих боломжтой болж байна.  Харин нислэгийн суудлаа хоёр талдаа буюу ирж буцах тийзээ худалдан авснаар нислэгийн тийзний нийт үнээс 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мөн Изинис Эйрвэйз компанийн зүгээс зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан 65-аас дээш настай ахмадууд, 16-25 насны оюутан залуус, гэр бүл болон найз нөхөд, хамт олноороо групп аялагчид зэрэгт зориулсан тусгай үнэ тарифуудыг санал болгож байна.
 
Зорчигч та нислэгийнхээ тийзийг "Изинис Эйрвэйз"-ийн тийз борлуулалтын төв болон Air Market, Air Trans, AirLink Mongolia, Mon Air tour, Air Ticket, Air Chamber, Air Travel, Aviacom Mongolia, Air Express, Air Network, Тэди төв  зэрэг гэрээт борлуулагч агентуудын билетийн кассуудаас худалдан авах боломжтой.

Эрхэм зорчигч Та Изинис Эйрвэйзтэй ухаалаг аяллыг сонгоорой.

             Туулах тэнгэр цэлмэг,
             Тухлах зорчигч амгалан
 
Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалах +976-11-333311 утаснаас лавлана уу.

You are here